card
Эрүүл мэндийн салбарын шагналыг эрүүл мэндийн ажилтнуудад гардуулан өглөө.

Эрүүл мэндийн салбарын шагналыг эрүүл мэндийн ажилтнуудад гардуулан өглөө.

Эрүүл мэндийн салбарын шагналыг эрүүл мэндийн ажилтнуудад гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй
ЭМЯ, ЦХХХЯ-наас  “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг  зохион байгууллаа.

ЭМЯ, ЦХХХЯ-наас “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, Мэдээлэл технологийн албаны Мэдээлэл солилцоо хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Систем төлөвлөлт статистикийн албаны менежер Б.Наранбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрүүл мэндийн газартай хамтран 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Ардын Дуу Бүжгийн Алтай чуулгад зохион байгууллаа. “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтад Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 302 эрүүл мэндийн ажилтан оролцлоо. Сургалтад оролцогчдод Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” сэдвээр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдвээр, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Систем төлөвлөлт статистикийн албаны менежер Б.Наранбаатар “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга” сэдвээр, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл И”-Монгол академи” танилцуулга сэдвээр, Мэдээлэл технологийн албаны Мэдээлэл солилцоо хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хүргэлээ.

Дэлгэрэнгүй
“ЭХ БАРИГЧ ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ЭХ БАРИГЧ ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ЭХ БАРИГЧ ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Дэлгэрэнгүй
“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ БОЛЛОО

“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ БОЛЛОО

“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ БОЛЛОО

Дэлгэрэнгүй
Олон Улсын эх баригч, Сувилагчдын өдрийг тохиолдуулан “Онол практикийн бага хурал”-ыг зохион байгууллаа.

Олон Улсын эх баригч, Сувилагчдын өдрийг тохиолдуулан “Онол практикийн бага хурал”-ыг зохион байгууллаа.

Олон Улсын сувилагчдийн өдрийн хүрээнд сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүдийн дунд нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Онол практикийн бага хурал”-ыг зохион байгуулж эхний 3 байрыг шалгарууллаа. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн сувилахуйн багш, сувилахуйн тэнхимийн эрхлэгч, боловсрол судлалын доктор Ч.Мандалсайхан “Настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” сэдвээр зочин илтгэл танилцууллаа.

Дэлгэрэнгүй
Зөвлөмж

Зөвлөмж

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтыг зохион байгуулла.

Эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтыг зохион байгуулла.

ЭШСГХ эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа “Эх, нярайн эндэгдлийг бууруулахад дэлхий дахины баримталж буй бодлого”, “Монгол Улсын эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Эх яагаад эндэв?”, “Хүүхэд яагаад эндэв?” судалгааны үр дүнгээс илтгэлүүд, ЭТҮЧАБА-ны дарга, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч А.Оюунчимэг ЭМС-ын 2024 оны А/225 “Томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээний заавар”, “Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж”-ийн шинэчлэл, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2024.04.20-ны өдөр ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулж Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 51 эмч, мэргэжилтэнг хамрууллаа.

Дэлгэрэнгүй
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 4 дүгээр сарын 19 -ний өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэдийн танхимд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, 21 мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн захирал, эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн захирал, Зооноз өвчин судлалын төвийн дарга, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбооны тэргүүн, эмийн холбооны тэргүүн нийт 62 хүн оролцлоо. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Алтайн магтаал” хайлах арга хэмжээгээр эхлүүлж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал нээж, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал мэндчилгээ дэвшүүллээ. Зөвлөгөөнд: Г.Лхагважаргал (Эрүүл мэндийн газрын дарга) “Эрүүл мэндийн салбарт 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа 2024 онд дэвшүүлсэн зорилт”, Д.Сугар (Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга) “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гарсан хууль, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэчлэл”, Т.Ганболд (Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга) “Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн мэдээлэл, цаашид анхаарах асуудлууд”, Г.Нэмэхбаяр (Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга) “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд”, Ч.Бурмаа (Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн байгууллагуудын 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлт”, О.Мөнхбаатар (Хяналт, шалгалтын хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн байгууллагуудад 2023 онд хийгдсэн шалгалтын дүн”, Г.Золзаяа (Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч) “Хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлууд”, Б.Золжаргал (Хүний эрхийн Үндэсний Комиссын референт) "Хүний эрхийн ойлголт", "Эрүүл мэндээ хамгаалуулах эрх" мэдээлэл, Б.Батнайрамдал (Худалдан авах ажиллагааны газрын дарга) “Худалдан авах ажиллагааны хуулийн танилцуулга” Л.Отгончимэг (Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал) “Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хамтын ажиллагааны тухай” Б.Энхцэцэг (Говь-Алтай Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, цаашид анхаарах асуудал, шинэчлэн батлах тогтоолын танилцуулга” сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудаас 2023 оны ажлын гүйцэтгэлээр “Сайн” үнэлэгдэж “Тэргүүн” байр эзэлсэн Төгрөг сумын эрүүл мэндийн төвийг 500000 (Таван зуун мянга ) төгрөг, “Дэд” байр эзэлсэн Бугат сумын Эрүүл мэндийн төвийг 400000 (Дөрвөн зуун мянга ) төгрөг, “Гутгаар” байр эзэлсэн “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийг 300000 (Гурван зуун мянга ) төгрөгөөр тус тус шагнаж, хүндэт өргөмжлөл хадгалууллаа. Зөвлөгөөний үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хамтран ажилласан аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Говь-Алтай Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Ентүм рестораны хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй
Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн хаагдах хугацааг сунгаж байна

Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн хаагдах хугацааг сунгаж байна

Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн хаагдах хугацааг сунгаж байна

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дараах лавлагаа, үйлчилгээг E-Mongolia платформ болон ХУРДАН төвийн оператораар авах боломжтой боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дараах лавлагаа, үйлчилгээг E-Mongolia платформ болон ХУРДАН төвийн оператораар авах боломжтой боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дараах лавлагаа, үйлчилгээг E-Mongolia платформ болон ХУРДАН төвийн оператораар авах боломжтой боллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв

Дэлгэрэнгүй
Дэмжлэгт хяналт, үнэлгээ-Зөвлөн туслах багаар ажиллалаа.

Дэмжлэгт хяналт, үнэлгээ-Зөвлөн туслах багаар ажиллалаа.

Дэмжлэгт хяналт, үнэлгээ-Зөвлөн туслах багаар ажиллалаа. Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Зооноз өвчин судлалын төвд зөвлөн туслах багаар ажиллан үйл ажиллагааны үр дүнг бодит байдал дээр үзэж, баримт бичигтэй танилцан, холбогдох албан хаагчтай харилцан ярилцан мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, “Монгол Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Ерөнхий ёс зүй ба уламжлал”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Сувилахуйн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Жендэрийн тухай ойлголт” буюу 6 төрлийн сэдвээр сургалт, “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар“ сэдвээр мэдээлэл хийж, дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.

Дэлгэрэнгүй
Ёс зүйн сургалтыг зохион байгууллаа.

Ёс зүйн сургалтыг зохион байгууллаа.

"Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга “Уламжлалт ёс зүй”, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн “Монгол Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Сувилахуйн мэргэжилтний ёс зүй” сэдвээр сургалт зохион байгуулж хамтран ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл явагдаж байна.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл явагдаж байна.

2024 оны Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан http://hr.hdc.gov.mn/ цахим хаягаар 2024 оны 3 дугаар сарын 18-29-ний хооронд явагдаж байна. Та бүхэн дээрх хугацаанд амжиж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас http://hdc.gov.mn/post/1277/ аваарай.

Дэлгэрэнгүй
2024 оны Мэргэжил дээшлүүлэх сургалтын хаврын элсэлтийн хуваарь

2024 оны Мэргэжил дээшлүүлэх сургалтын хаврын элсэлтийн хуваарь

2024 оны Мэргэжил дээшлүүлэх сургалтын хаврын элсэлтийн хуваарь

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх