Олон Улсын сувилагчдийн өдрийн хүрээнд сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүдийн дунд нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Онол практикийн бага хурал”-ыг зохион байгуулж эхний 3 байрыг шалгарууллаа. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн сувилахуйн багш, сувилахуйн тэнхимийн эрхлэгч, боловсрол судлалын доктор Ч.Мандалсайхан “Настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” сэдвээр зочин илтгэл танилцууллаа.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
ДэлгэрэнгүйЭШСГХ эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа “Эх, нярайн эндэгдлийг бууруулахад дэлхий дахины баримталж буй бодлого”, “Монгол Улсын эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Эх яагаад эндэв?”, “Хүүхэд яагаад эндэв?” судалгааны үр дүнгээс илтгэлүүд, ЭТҮЧАБА-ны дарга, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч А.Оюунчимэг ЭМС-ын 2024 оны А/225 “Томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээний заавар”, “Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж”-ийн шинэчлэл, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2024.04.20-ны өдөр ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулж Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 51 эмч, мэргэжилтэнг хамрууллаа.
Дэлгэрэнгүй“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 4 дүгээр сарын 19 -ний өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэдийн танхимд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, 21 мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн захирал, эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн захирал, Зооноз өвчин судлалын төвийн дарга, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбооны тэргүүн, эмийн холбооны тэргүүн нийт 62 хүн оролцлоо. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Алтайн магтаал” хайлах арга хэмжээгээр эхлүүлж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал нээж, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал мэндчилгээ дэвшүүллээ. Зөвлөгөөнд: Г.Лхагважаргал (Эрүүл мэндийн газрын дарга) “Эрүүл мэндийн салбарт 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа 2024 онд дэвшүүлсэн зорилт”, Д.Сугар (Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга) “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гарсан хууль, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэчлэл”, Т.Ганболд (Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга) “Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн мэдээлэл, цаашид анхаарах асуудлууд”, Г.Нэмэхбаяр (Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга) “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд”, Ч.Бурмаа (Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн байгууллагуудын 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлт”, О.Мөнхбаатар (Хяналт, шалгалтын хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн байгууллагуудад 2023 онд хийгдсэн шалгалтын дүн”, Г.Золзаяа (Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч) “Хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлууд”, Б.Золжаргал (Хүний эрхийн Үндэсний Комиссын референт) "Хүний эрхийн ойлголт", "Эрүүл мэндээ хамгаалуулах эрх" мэдээлэл, Б.Батнайрамдал (Худалдан авах ажиллагааны газрын дарга) “Худалдан авах ажиллагааны хуулийн танилцуулга” Л.Отгончимэг (Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал) “Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хамтын ажиллагааны тухай” Б.Энхцэцэг (Говь-Алтай Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, цаашид анхаарах асуудал, шинэчлэн батлах тогтоолын танилцуулга” сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудаас 2023 оны ажлын гүйцэтгэлээр “Сайн” үнэлэгдэж “Тэргүүн” байр эзэлсэн Төгрөг сумын эрүүл мэндийн төвийг 500000 (Таван зуун мянга ) төгрөг, “Дэд” байр эзэлсэн Бугат сумын Эрүүл мэндийн төвийг 400000 (Дөрвөн зуун мянга ) төгрөг, “Гутгаар” байр эзэлсэн “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийг 300000 (Гурван зуун мянга ) төгрөгөөр тус тус шагнаж, хүндэт өргөмжлөл хадгалууллаа. Зөвлөгөөний үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хамтран ажилласан аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Говь-Алтай Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Ентүм рестораны хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
ДэлгэрэнгүйМэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн хаагдах хугацааг сунгаж байна
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн хөгжлийн төвийн дараах лавлагаа, үйлчилгээг E-Mongolia платформ болон ХУРДАН төвийн оператораар авах боломжтой боллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв
ДэлгэрэнгүйДэмжлэгт хяналт, үнэлгээ-Зөвлөн туслах багаар ажиллалаа. Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Зооноз өвчин судлалын төвд зөвлөн туслах багаар ажиллан үйл ажиллагааны үр дүнг бодит байдал дээр үзэж, баримт бичигтэй танилцан, холбогдох албан хаагчтай харилцан ярилцан мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, “Монгол Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Ерөнхий ёс зүй ба уламжлал”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Сувилахуйн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Жендэрийн тухай ойлголт” буюу 6 төрлийн сэдвээр сургалт, “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар“ сэдвээр мэдээлэл хийж, дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.
Дэлгэрэнгүй"Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга “Уламжлалт ёс зүй”, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн “Монгол Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Сувилахуйн мэргэжилтний ёс зүй” сэдвээр сургалт зохион байгуулж хамтран ажиллалаа.
ДэлгэрэнгүйЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг дахин эхлүүлнэ
Дэлгэрэнгүй2024 оны Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан http://hr.hdc.gov.mn/ цахим хаягаар 2024 оны 3 дугаар сарын 18-29-ний хооронд явагдаж байна. Та бүхэн дээрх хугацаанд амжиж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас http://hdc.gov.mn/post/1277/ аваарай.
Дэлгэрэнгүй2024 оны Мэргэжил дээшлүүлэх сургалтын хаврын элсэлтийн хуваарь
Дэлгэрэнгүй2024 оны төрөлжсөн мэргэшил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл эхлэх гэж бна шүү. Бүртгэлийн хугацаанд суралцах мэргэжилтнүүдээ хоцроолгүй амжиж бүртгүүлээрэй. Цахимаар бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд сургалтад хүлээн авах боломжгүй гэдгийг анхаарна уу
ДэлгэрэнгүйЭмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, шалгалтын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
ДэлгэрэнгүйГовь-Алтай аймгийн хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан "Говь-Алтай 80+" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад урамшуулал олгох журамд санал авах чиглэлээр өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нартай цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 19 сум, 3 өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нар болон Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнүүд нийт 31 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй