card
2024 оны төрөлжсөн мэргэшил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл

2024 оны төрөлжсөн мэргэшил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл

2024 оны төрөлжсөн мэргэшил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл эхлэх гэж бна шүү. Бүртгэлийн хугацаанд суралцах мэргэжилтнүүдээ хоцроолгүй амжиж бүртгүүлээрэй. Цахимаар бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд сургалтад хүлээн авах боломжгүй гэдгийг анхаарна уу

Дэлгэрэнгүй
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, шалгалтын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, шалгалтын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, шалгалтын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Дэлгэрэнгүй

"Говь-Алтай 80+" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад урамшуулал олгох журамд санал авах чиглэлээр өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нартай цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Говь-Алтай аймгийн хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан "Говь-Алтай 80+" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад урамшуулал олгох журамд санал авах чиглэлээр өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нартай цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 19 сум, 3 өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нар болон Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнүүд нийт 31 хүн оролцлоо.

Дэлгэрэнгүй

"Гепатит вирусийн халдварын тандалт урьдчилан сэргийлэлт ирүүлэг оношилгоо эмчилгээ хяналт"  сургалт зохион байгуулагдаж байна.

Гепатитын В, С, Д вирусийн халдварын урьдчилан сэргийлэлт, тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчигээг сайжруулах, халдварын тархалтыг таслан зогсоох, улмаар элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар өвчлөгсдийн тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотноо "Гепатит вирусийн халдварын тандалт урьдчилан сэргийлэлт ирүүлэг оношилгоо эмчилгээ хяналт"  сургалт зохион байгуулагдаж байна. ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтран зохион байгуулж байгаа сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүд оролцож байна

Дэлгэрэнгүй
БНСУ-ын

БНСУ-ын "Soonchunhyang University Hospital" эмнэлэгт 4-р ээлжийн 11 аймгийн 22 эх баригч, сувилагчаас бүрдсэн баг суралцаж байна.

Сувилагч мэргэжилтний чадварыг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор БНСУ-ын "Soonchunhyang University Hospital" эмнэлэгт 4-р ээлжийн 11 аймгийн 22 эх баригч, сувилагчаас бүрдсэн баг суралцаж байна. Тэд өнөөдөр СүнЧонХян Их сургуулийн Бүчон эмнэлэг болон Шихва эмнэлгийн сувилахуйн албатай танилцаж туршлага судаллаа. Энэхүү сургалтад Бугат, Төгрөг сум, "Энх-Алтай" өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар хамрагдаж байгаа бөгөөд 12 дугаар сарын 4-нөөс 8-ны өдөр хүртэл 5 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Дэлгэрэнгүй

"Эмийн чанар үнэ" сэдэвт сургалт зохион байгууллаа.

УИХ-ын хянан шалгах түр хорооны хянагч шинжээч Г.Чойжамц нь 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд "Эмийн чанар үнэ" сэдвээр ярилцлага, сургалтыг зохион байгуулж 20 эм зүйч, эм найруулагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй

"Галзуу өвчний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлууд" сэдвээр цахим хурал боллоо.

Эрүүл мэндийн яамнаас "Галзуу өвчний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлууд" сэдвээр цахим хурал зохион байгууллаа. Цахим хуралд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд, ЗӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, ЗӨСТ-ийн эмч мэргэжилтэн 56 хүн оролцлоо. Тус хурал Говь-Алтай аймагт бүртгэгдсэн галзуу өвчний тохиолдолд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Д. Мөнхзул мэдээлэл хийлээ. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын хурц халдварт өвчин. Уг халдвараас 100% урьдчилан сэргийлэх боломжтой тул иргэд зэрлэг болон тэжээвэр мал , амьтанд хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандан галзуугийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай юм.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2023.11.08-13-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ЯВАГДАЖ, 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 10:00 ЦАГТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Дэлгэрэнгүй
Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дугаар уулзалт, зөвлөгөөн

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дугаар уулзалт, зөвлөгөөн

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын явц болон эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлийн талаар хэлэлцэж, цаашдын бэлэн байдлыг бүрдүүлэх, тандалтын тогтвортой байдлыг хангах зорилготой томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дах удаагийн уулзалт, зөвлөгөөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.   Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнд ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Д.Сугар, тархвар судлаач.  О. Удвалцэцэг, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Л.Отгончимэг, лабораторийн эмч Г. Эрхэмцэцэг нар оролцож байна. Зөвлөгөөнд лабораторийн эмч.    Г. Эрхэмцэцэг " 2022/2023 оны томуугийн улиралд Говь -Алтай аймгийн вирус судлалын тандалтын үйл ажиллагааны онцлог" сэдвээр илтгэл танилцууллаа.

Дэлгэрэнгүй
Гадаад сургалт

Гадаад сургалт

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “Олон Улсын Монгол эмнэлэг”-тэй хамтран зохион байгуулж буй сургалтад Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Долгорсүрэн 2023 оны 9 дүгээр сарын 21-29-ний өдөр хүртэл хугацаанд хамрагдлаа. Тэрээр “Нэг сургалт 2 үр дүн” арга хэмжээний хүрээнд тэргүүн туршлагыг орон нутагт нэвтрүүлэхээр Нэгдсэн эмнэлгийн 20 сувилагчид танилцууллаа.

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны цахим сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн ажилтны цахим сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албатай хамтран Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/295 дугаар тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам”-ыг танилцуулах цахим сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 137 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Дэлгэрэнгүй
Шинэчилсэн хууль

Шинэчилсэн хууль

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйличлгээ худалдан авах тухай хууль

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759635984401...

Дэлгэрэнгүй
Дотоод сургалт зохион байгууллаа.

Дотоод сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн газрын сургалтын өрөөнд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09:30 цагаас 10:30 цаг хүртэл Монгол Улсын “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” түүний хууль хэрэглээ, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам” сэдвээр дотоод сургалтыг Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Мягмарбодь зохион байгуулж нийт 15 албан хаагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх